Баянхонгор аймагт Япон улсад суралцах, ажиллах боломжийн талаар мэдээлэл хүргэлээ

Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн 1, 2 дугаар ангийн суралцагчдад 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Япон улсад суралцах, ажиллах болон аялах боломжийн талаар танилцуулга мэдээллийг амжилттай хүргэлээ.

Энэхүү уулзалтад Япон улсын Human Academy Japanese Language School-ийн Япон дахь төлөөлөгч Д.Гэрэлмаа, Монгол дахь албан ёсны төлөөлөгч Хонгор түрүү ХХК-ийн захирал Д.Жавзансүрэн нар оролцож, суралцагчдад дараах боломжуудыг дэлгэрэнгүй танилцуулсан болно. Үүнд:

  • Япон улсад хэлний бэлтгэлд хамрагдах боломж
  • Япон улсад суралцах болон тэтгэлэг, хөнгөлөлтийн талаар
  • Суралцахын зэрэгцээ ажиллах боломжууд
  • Төгссөний дараах ажлын байр, карьерын чиглэл
  • Япон улсын амьдралын хэв маяг, соёлын онцлог

Суралцагчид идэвхтэй оролцож, Япон улсад суралцах болон ажиллах талаар сонирхсон асуултуудаа тавьж, бодит мэдээлэл авч чадсан үр дүнтэй уулзалт боллоо.

Мөн уулзалтын үеэр цаашид Япон хэлний бэлтгэл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, суралцагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломж бүрдүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар сургуулийн удирдлагатай санал солилцлоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн суралцагчдад олон улсын боловсрол, карьерын шинэ боломжийг нээх чухал алхам болно гэж үзэж байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top